“Хийморь” УСК шилдгээр шалгарлаа

Монголын мэдээ | Соёл урлаг
183@montsame.mn
2019-10-21 18:29:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 23 дахь удаагийн Сандиего олон улсын кино наадам энэ сарын 15-20-ны өдөр боллоо. 120 гаруй уран бүтээл өрсөлдсөнөөс “Three Flames Pictures” болон “Nomadia”-гийн хамтарсан бүтээл “Хийморь” УСК шилдэг уран сайхны киногоор шалгарсан байна. 

Төрийн соёрхолт Ч.Лхамсүрэнгийн “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэн найруулагч Г.Эрдэнэбилэгийн бүтээсэн "Хийморь" уран сайхны кино ХБНГУ-ын "Олденбург кино наадам"-д оролцож, Кино урлагийн амин сүнс” шагналыг хүртсэн.  Уг кино 92 дахь удаагийн Оскарын наадамд “Шилдэг олон улсын уран сайхны кино” төрөлд өрсөлдөж байна. Киноны гадаад харилцааг хариуцаж ажилласан “Three Flames Pictures”-ын продюсер Б.Дөлгөөн энэ тухай мэдээлжээ.



Холбоотой мэдээ