Дэлхийн аваргад явж байгаа багш, шавь хоёрт хүндэтгэл үзүүллээ

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2019-10-22 21:01:22

Увс /МОНЦАМЭ/. Ю.Цэдэнбалын нэрэмжит Улсын тэргүүний Цогцолбор 1-р сургуулийн 6Д ангийн сурагч Ц.Мягмарсүрэн 100 буудалт даамын өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрх авсан байна. Тэрбээр 8-10 насны ангилалд оюун ухаанаа сорих бөгөөд өөрийн багш Ж.Цэгмэдийн хамтаар Турк улсын Измир хотыг зорих гэж байна. Иймээс тус сургуулийн захирал Г.Цэрэндулам багш, шавь хоёрыг өнөөдөр хүлээн авч уулзан, тэмцээндээ амжилттай оролцохыг хүссэн байна. Ц.Мягмарсүрэн нь 100 буудалт даамын өсвөр үеийн 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, 9-р байрт шалгарч байжээ.

Тэмцээн энэ сарын 28-наас ирэх сарын 3-ны хооронд болох юм байна.

 

Холбоотой мэдээ