“Нэг иргэн- Нэг ном” хандивын аян өрнөж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. “Нэг иргэн- Нэг ном” хандивын аяныг 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Ховд аймагт зохион байгуулж байна.
Аяны зохион
байгуулагчаар Ховд аймгийн Жаргалант сумын Эмэгтэйчүүдийн
зөвлөл ажиллаж буй.
Хүүхэд багачуудын танин мэдэх, номтой нөхөрлөх хандлагыг дэмжих, иргэдийн ашиглахгүй байгаа ном, сурах бичгийг цуглуулах, хандиваар цугларсан номыг хэрэгцээтэй хүнд нь хямд үнээр борлуулахад энэхүү аяны зорилго чиглэж байна.
Одоогийн байдлаар төрийн болон төрийн бус байгууллага, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг зэрэг 42 байгууллагын хамт олон, иргэдийн төлөөлөл нийт 2500 гаруй ном хандивлажээ.
Эдгээр номын үзэсгэлэн-худалдаа 10 дугаар сарын 27-ны өдөр 10:00-16:00 цагт аймгийн Биеийн тамир, спортын газарт болно.
Үүнтэй холбогдуулан Жаргалант сумын Эмэгтэйчүүдийн
зөвлөлөөс өнөөдөр
Хэвлэлийн бага хурал хийлээ.
Номын үзэсгэлэн-худалдааны хүрээнд иргэдээс хандивын ном хүлээн авах, 1000-2000
төгрөгөөр зарж борлуулах үйл ажиллагаа өрнөх юм.
Энэхүү
аянд нэгдсэнээр
иргэд ном
хандивлахаас гадна өөрийн
хэрэгцээтэй номыг хямд үнээр худалдан авах, номын сангаа баяжуулах боломж бүрдэж байгаагаараа
давуу талтай гэж зохион
байгуулагчид хэллээ.
Хандивын ном
нь хүүхэд, залуучууд, насанд
хүрэгчид унших, судлах боломжтой байх гэсэн
шаардлагыг зохион
байгуулагчид тавьжээ.
Үүнд, ерөнхий боловсролын сургуульд ашиглаж буй сурах
бичиг, уран зохиолын ном, дэлхийн
хүүхдийн сонгодог зохиол, нэвтэрхий
толь, сургамжит
өгүүллэг, үлгэр, шүлэг, зурагт ном гэх мэт өргөнөөр ашиглаж
болохуйц ном байна гэлээ.
Мөн
сэтгүүл, гарын авлага, судалгааны ажил,
сурталчилгааны материал гэх мэт үнэ төлбөргүй тараадаг ном тохимол хүлээн авахгүй болохыг анхаарууллаа.
Цаашид “Эвийн хүч” худалдааны төвд “Нэг иргэн-Нэг ном” хандивын аян гэсэн хаяг бүхий асар ажиллуулж, хандивын ном хүлээн авах, зарах үйл ажиллагаа
өрнүүлнэ.
Улмаар хандиваар цугларсан номын борлуулалтын орлогыг 2020 онд болох Хүн төрөлхтний спортын их наадам-олимпод Ховд аймгаас оролцох тамирчдад олгож, дэмжлэг үзүүлэх аж.
