Сумо бөхийн тэмцээнээс “Улсын аварга” цом хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-10-25 10:03:12

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотноо 2019 оны10 дугаар сарын 18-нд зохиосон “Хакухо цом” сумо бөхийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд тус аймгийн өсвөрийн 9 тамирчин оролцож багийн дүнгээрээ тэргүүн байр эзэлж “Улсын аварга” цом хүртжээ. 
Тус тэмцээний 9 насны ангилалд Хонгор сумын 14 дүгээр сургуулийн 3а ангийн сурагч И.Рахмет, 10 насанд Хонгор сумын 14 дүгээр сургуулийн 5а ангийн сурагч Р.Омар, 11 насанд Од цогцолбор сургуулийн 6в ангийн сурагч Д.Зэлмэ, 12 насанд 18 дугаар сургуулийн 8б ангийн сурагч А.Сумъяабазар, ОИЦ сургуулийн 7-1 ангийн сурагч Б.Мөнхжин, ОИЦ сургуулийн 7-7 ангийн сурагч Б.Энхтөгөлдөр, Цайхун сургуулийн 7а ангийн сурагч О.Тэмүүжин, 13-15 насанд Од цогцолбор сургуулийн 10а ангийн сурагч О.Цэлмэг, А.Машбат нар амжилттай оролцсон байна.

Хувийн дүнгээр 12 насанд А.Сумъяабазар алтан медаль, 13-15 насанд О.Цэлмэг хүрэл медаль хүртэж Япон улсын Канагава мужийн Асахига Ока сургуульд 100 хувийн тэтгэлгээр суралцах эрхтэй болжээ. 

Холбоотой мэдээ