Боливийн сонгуультай холбоотой нөхцөл байдалд санаа зовниж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БОГОТА. /TASS/. Ерөнхийлөгчийн сонгууль болсон Боливид саналын хуудсыг тоолохтой холбоотой хэвийн бус нөхцөл байдалд Аргентин, Бразил, Колумби болон АНУ-ын эрх баригчид санаа зовниж байна хэмээн Колумбийн Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурджээ.
"Боливийн иргэд чөлөөт, шударга сонгуульд тулгуурлан удирдагчаа сонгох эрхтэй гэж Аргентин, Бразил, Колумби, АНУ-ын эрх баригчид үзэж байна” хэмээн мэдэгдэлд мөн дурдсан байна. Түүнчлэн эдгээр улс хоёр дахь шатны санал хураалт явуулах өдрийг товлох замаар сонгуулийн системд итгэх итгэлээ сэргээхийг Боливийн эрх баригчдад уриалжээ.
Боливийн ерөнхийлөгчийн анхан шатны сонгуульд саналын хуудасны 99.81 хувийг
тоолсны дараах байдлаар тус улсын одоогийн Ерөнхийлөгч Эво Моралес ялж байгаа
юм. Тэрбээр сонгогчдын 47.06 хувийн саналыг авсан бол түүний өрсөлдөгч Карлос
Месад 36.52 хувь нь саналаа өгчээ.