“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрт хамрагдсан сургуульд батламж гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-10-25 17:41:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол улсын Засгийн газраас 2018 оноос “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж 90 мянга гаруй хүүхдийн шүдийг эмчлээд  байна.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн удирдлагуудыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Энэ үеэр тус үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулж, сургуулийнхаа эцэг, эхчүүдтэй хамтран 983 хүүхдийг хөтөлбөрт хамруулж, бүх сурагчдынхаа шүдийг бүрэн эмчилсэн анхны сургууль болсонд баяр хүргэж батламж гардуулав. 

Тус сургууль жил бүрийн 9 дүгээр сарын эхэнд бүх багш сурагчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, үдийн цай уусны дараа тогтмол шүдээ угааж хэвших бага наснаас нь эрүүл байлгах дадал хэвшүүлэх ажлыг шат дараатай зохион байгуулжээ.
Ийнхүү сургууль, цэцэрлэгүүд тус хөтөлбөрт санаачилгатай оролцох нь хүүхдийн өвчлөлийн суурь шалтгаан болж буй шүдний цоорлыг илрүүлж, эмчлэхийн зэрэгцээ хүүхэд, эцэг, эхчүүд, иргэд олон нийтэд амны хөндийн эрүүл ахуйн зөв дадал хэвшүүлэхэд чухал ач холбогдолтойг мэргэжилтнүүд хэллээ.

Холбоотой мэдээ