Тариат сумын эмнэлэг шинэ тоног төхөөрөмжтой болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-10-31 10:44:57

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Тариат сумын сум дундын эмнэлэг хүүхэд нярайн эмнэлгийн яаралтай тусламжид нэн шаардлагатай нярайн хяналтын монитор, судас тодосгогч аппарат, дуслын автомат шахуурга, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, пульсоксиметр, сахарын аппарат гэсэн долоон төрлийн багаж тоног төхөөрөмжтэй боллоо.

Үүнийг “Хүүхэд бүрийн инээмсэглэлийн төлөө” уриан дор “Рэнчинбал сан”-гаас ХБНГУ-ын Элчин сайдын яамны санхүүжилтээр хандивлажээ. 


Холбоотой мэдээ