Хойд Тамирын голын эргийн бүс орчмыг хамгаална

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2019-10-30 11:11:28

Архангай /МОНЦАМЭ/. ХААИС-ийн багш нарын баг Ихтамир сумын Хойд Тамирын голын эргийн бүсийн бэлчээр, эко системийн төлөв байдалд хийсэн судалгааны үр дүнг судалгаа хийсэн цэгүүдэд хамаарал бүхий “Ишгэнт”, “Хонгор” бэлчээр ашиглагчдын хэсгүүдийн малчдад танилцуулж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар харилцан ярилцаж, төлөвлөгөө боловсруулжээ.

Тухайлбал, малчидтай ярилцан тухайн бүсийн бэлчээрийг сэлгэж, хуваарьтай ашиглах, амраах мөн эргийн бүсэд мод тарьж, хашиж хамгаалах зэрэг ажлуудыг төлөвлөсөн байна.

Мөн энэ талаар Ихтамир сумын Засаг даргатай уулзан ярилцсаны дүнд бодлогын түвшинд авч үзэж, сум орон нутгийн төсөвт хөрөнгийг суулгаж өгөх байдлаар хамтран ажиллахаар болсон байна.

Хойд Тамирын голын эргийн бүс нь зун, намар, хаврын улиралд давтан ашиглагдаж байдаг, сүүлийн жилүүдэд малын тоо толгойн хэт өсөлт, ашиглалтын дарамтаас болж тухайн бүсийн модлог ургамал, хөрс, ургамлын доройтох, эрэг орчим нь нурах, гол бохирдох, усны түвшин багасах зэрэг олон сөрөг үр дагавруудыг судалгаагаар тогтоосон байна.

Холбоотой мэдээ