Өнгөрсөн долоо хоногт 49 компанийн хувьцааг арилжжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2015-09-21 17:58:53

Монголын хөрөнгийн бирж энэ сарын өнгөрсөн долоо хоногт таван удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулжээ.

Дээрх үнэт цаасны арилжаагаар нийт 10 тэрбум  98 сая 445 мянган төгрөгийн арилжаа хийж, өдөрт дунджаар 2 тэрбум 19 сая 689 мянган төгрөгийн гүйлгээ хийсэн байна.

Хувьцааны арилжааг авч үзвэл нийт 49 компанийн 61 656  ширхэг хувьцааг 98 сая 270 мянган төгрөгөөр арилжжээ.

 Б.Заяа

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд