Гватемалын Ерөнхийлөгч Венесуэл улстай харилцаагаа таслахаар төлөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-11-05 12:24:06

ГВАТЕМАЛ. /France Presse/. Гватемалын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Алехандро Жамматтеи 2020 оны нэгдүгээр сарын 14-нд тангараг өргөснийхөө дараа Венесуэл улстай дипломат харилцаагаа таслахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ.


Тэрбээр мөн түүний Засгийн газар Венесуэлийн сөрөг хүчний тэргүүн Хуан Гуайдог тус улсын Ерөнхийлөгчөөр хүлээн зөвшөөрч байгаа гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.


Алехандро Жамматтеи наймдугаар сарын 11-нд Гватемалын Ерөнхийлөгчөөр сонгогдсон бөгөөд тэрбээр сонгогчдын 60 орчим хувийн саналыг авжээ.


Холбоотой мэдээ