Лүн сумын худалдаа, нийтийн хоолны 20 газрыг тохирлын үнэлгээнд хамруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-11-06 15:31:00

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс "Дэлхийн чанарын өдөр"-ийг тохиолдуулан Төв аймгийн хууль хяналтын байгууллага, Лүн сумын ЗДТГ-тай хамтран "Нээлттэй хаалганы өдөрлөг"ийг зохион байгуулжээ.

Өдөрлөгийн хүрээнд стандарт баталгаажуулалтын үйл ажиллагааны эрх зүйн шинэчлэлийн талаар, шинээр батлагдсан жижиглэн худалдааны газар түүний үйлчилгээнд мөрдөх ерөнхий шаардлага MNS 5021-1:2019, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт тавих шаардлага MNS 4946:2019 стандартын талаар 140 гаруй иргэнд мэдээлэл олгох сургалт явуулжээ.

Энэ өдөр Лүн сумын худалдаа, нийтийн хоолны нийт 20 газрыг тохирлын үнэлгээнд хамруулж, худалдааны найм,  нийтийн хоолны дөрвөн газарт тохирлын гэрчилгээ олгож, сумын худалдаа, нийтийн хоолны газрууд, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн нийт 31 жинг шалгаж баталгаажуулсан байна. 

Холбоотой мэдээ