Нийгмийн даатгалын хэлтэс шинэ үйлчилгээ нэвтрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-11-06 15:43:28

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс үүрэн холбооны сүлжээгээр дамжуулан мэдээлэл өгөх "Call center" үйлчилгээ нэвтрүүллээ.

Энэхүү үйлчилгээг нэвтрүүлснээр тус байгууллага иргэд, даатгуулагч, ажил олгогчид болон нийгмийн даатгалын хэлтсээс мэдээлэл авах хүн бүхний цаг хугацаа хэмнэн, орон зайн хамаарлыг харгалзахгүй үйлчлэх юм. Тодруулбал иргэд нийгмийн даатгалын тухай мэдээллийг 75091000 дугаарт залгаж, байцаагч, тасгийн дарга нартай холбогдон хүссэн мэдээллээ авах боломжтой гэнэ. Дээрх дугаарт залгахад энгийн утасны тарифаар төлбөр тооцогдох юм байна. Ийнхүү аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс төрийн байгууллагуудаасаа анх удаа аймагтаа "Call center" үйлчилгээ нэвтрүүлжээ.

Холбоотой мэдээ