Цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдүүдийг салбар бүлэг байгуулан хичээллүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-11-06 20:30:52

Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын 8-р цэцэрлэгийн хамт олон тойргийнхоо цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 30 гаруй хүүхдийг салбар бүлэг байгуулан хичээллүүлж эхэлсэн байна.

Тус цэцэрлэг нь Улаангом сумын 6,10-р багийг хамран ажилладаг аж. Улаангом сумын зарим багт шинэ цэцэрлэг барьж, бас ганц хоёр цэцэрлэгт өргөтгөл барьсан ч гэсэн цэцэрлэгийн хүртээмж хүрэлцээгүй хэвээр байна.  

“Бага насны хүүхдийн боловсролд хөрөнгө оруулах нь алсдаа эдийн засаг болоод нийгмийн ихээхэн үр өгөөжийг авчирдаг. Аль болох бага байхад нь чанартай боловсрол олгох нь хүүхдүүдийн цаашдын эрүүл мэндэд эерэгээр нөлөөлж, нийгмийн халамж үйлчилгээ бага шаардах, гэмт хэргийн хувь хэмжээ буурах, хөдөлмөрийн бүтээмж дээшлэх зэрэг эерэг үр нөлөөтэй байдаг. Иймээс манай цэцэрлэг салбар бүлэг нээн ажиллуулж байна” хэмээн Улаангом сумын 8-р цэцэрлэгийн Арга зүйч Б.Баясаа хэллээ.

Холбоотой мэдээ