Хятад, Америкийн худалдааны хэмжээ буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2019-11-08 14:51:37

БЭЭЖИН. /TASS/. Энэ оны эхний арван сарын байдлаар БНХАУ болон АНУ-ын бараа эргэлтийн хэмжээ жилийн дундаж үзүүлэлтээс 14.9 хувиар буурч, 447.83 тэрбум ам.доллар болжээ. Энэ тухай БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын баасан гарагт нийтэлсэн тайланд дурдсан байна.


Баримт бичигт дурдсанаар, тайлангийн хугацаанд Хятад улсаас АНУ руу хийсэн экспортын хэмжээ 11.3 хувиар буурч 347.787 тэрбум ам.доллар болсон бол АНУ-аас Хятадад 100.043 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн нь 25.4 хувиар буурсан үзүүлэлт ажээ. Аравдугаар сард хоёр улсын худалдааны хэмжээ 45.166 тэрбум ам.доллар болжээ.


Өнгөрсөн онд БНХАУ, АНУ-ын бараа эргэлтийн хэмжээ 633.52 тэрбум ам.долларт хүрч, 8.5 хувиар өсөж байжээ.



Холбоотой мэдээ