Хөрш сумдад ногоон тэжээлийг борлуулж байна

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2019-11-11 11:48:13

Архангай /МОНЦАМЭ/. Цахир сум энэ жил нийт 90,3 га-д ногоон тэжээл тариалсан. Үүнээс сумын ЗДТГ 6 га-д ногоон тэжээл, Б.Ганболд ахлагчтай “Хан-Уул бумбан ширээт” хоршооныхон 60 га-д, Б.Баасантогтох ахлагчтай иргэдийн бүлэг 33 га-д ногоон тэжээл тус тус тариалж, өөрсдийн хэрэгцээг хангаад зогсохгүй хөрш зэргэлдээ сумын малчдад нийлүүлж байна.

Ингэснээр өвлийг өнтэй давах бэлтгэлээ базаан, мөн орлогоо нэмэгдүүлж, ажлын байрыг бий болгож байгаа юм. Дээрх аж ахуйн нэгж, иргэдийн бүлэг нэг га-гаас тав орчим тонн тэжээлийг хураажээ. Цахир суманд нэг машин ногоон тэжээл 200,0-250,0 мян төгрөгийн үнэтэй байна.

Холбоотой мэдээ