Нэг кг хонины мах 5000-5500 төгрөгийн үнэтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-11-13 12:59:29

Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн төв Сайншанд суманд нэг кг хонины махыг 5000-5500 төгрөгөөр худалдаалж байна.

Энэ нь малчдын гар дээрээс худалдаалж буй үнэ бөгөөд махны төрөлжсөн дэлгүүр, лангууны үнэ даруй 1000-1500 төгрөгөөр илүү байна.

Дорноговь аймагт өнгөрсөн хавар нэг кг хонины мах 7000-8000 төгрөг хүрч өсч байсан бол эдүгээ үнэ буураад байгаа юм.

Харин нас гүйцсэн эр хонины дундаж үнэ Замын-Үүд суманд хамгийн их буюу 200.0 мянган төгрөг, Мандах суманд хамгийн бага буюу 120.0 мянган төгрөг байна. 

Холбоотой мэдээ