Журамлагдсан мотоциклуудыг эздэд нь буцаан олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-11-13 21:36:43

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор Мөрөн сумын 7 дугаар багт байрлах тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд саатуулагдсан мотоциклуудыг эздэд нь буцаан олгохоор шийдвэрлэжээ.

Холбогдох хуулиар хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан 125 мотоциклыг түр саатуулах байрны 10 хоногийн хураамжаас бусад төлбөрөөс чөлөөлж эзэмшигч иргэнд нь олгох гэнэ. Тус байранд 2016 оноос өмнө нийт 125 мотоцикл журамлагдсан байна. Иргэд ихэвчлэн жолоодох эрхийн үнэмлэхгүй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ мотоциклоо хураалгаж торгуулын мөнгө төлж чадахгүйн улмаас орхидог байна. Иймээс аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор мотоциклын эзэнд 10 хоногийн саатуулах байрны хураамж болох 35000 төгрөгийг төлөөд авах боломжийг олгох болсон гэдгийг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ. 

Холбоотой мэдээ