15 настай Г.Батмэнд монгол бичгийн хэрэглүүр зохиожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-11-14 16:19:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 15 настай Г.Батмэнд бие даан код бичиж сураад өөрийн зохиосон аппликейшн /цахим хэрэглүүр/-тэй болсон байна. Түүний аппликейшн тоглоом биш монгол бичгийг сурах хэрэглүүр болох онцлогтой. Монгол Улс 2025 онд хос бичигт шилжиж, иргэдийг хос бичигтэн  болгох цагт Г.Батмэндийн зохиосон энэ цахим хэрэглүүр өдөр тутмын хэрэглээнд чухал үүрэг гүйцэтгэж таарна


Г.Батмэнд хүү АНУ-д программист мэргэжлээр суралцах хүсэлтэй. Сургуульдаа англи хэлний клуб нээж өөрөө удирддаг. Түүний хэрэглүүр буюу  аппликейшныг гар утасны болон компьютерын гэсэн хоёр хувилбараар туршиж байгаа юм.  2025 он гэхэд бүх санаагаа багтаан, илүү хөгжүүлсэн хэрэглүүрээ олон нийтийн хүртээл болгох байх гэж ярьсан Г.Батмэнд Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо буюу Зүүнсалаагийн гэр хорооллын 104 дүгээр сургуульд сурдаг. Тэрбээр латин болон кирилл үсгийг монгол бичигт хөрвүүлдэг “Гэгээ” программыг бүтээсэн нь энэ.


Холбоотой мэдээ