Иргэдэд эмнэлгийн анхны тусламжийн мэдлэг олгов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Эрүүл мэндийн газраас энэ сарын 11-ний өдрөөс эхлүүлсэн “Иргэн би аврагч” сургалт өнөөдөр дууслаа. Энэ нь эмнэлгийн анхны тусламжийн талаар анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэгийг дээшлүүлэх, иргэдэд эмнэлгийн анхны тусламжийн мэдлэг олгох сургалтын аргазүйг сайжруулах зорилготой юм.
Сургалтыг
АНУ-ын Элчин сайдын яамны Иргэн цэргийн харилцааг дэмжих нэгжээс дэмжиж,
бүх сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тус бүр 1.2 сая төгрөг, нийт 26.4 сая төгрөгийн өртөг бүхий амилуулах суурь
тусламжийн сургалтын загварыг олгож, анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын
33 эмч, эмнэлгийн мэргэжилтэнд эмнэлгийн анхны тусламжийн онол, дадлага
хосолсон сургалтыг зохион
байгуулж мэдлэгийг дээшлүүллээ.