Улаан уулын замыг засчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-11-15 19:38:49

Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын 5-р багийн нутаг дахь Цагаан хаалганаас Улаан уулын хуучин пост хүртэлх 5 км замыг засч сайжруулсан байна.

Энэхүү зам засварын ажлыг Ц.Түмбаяр захиралтай "Таваг чулуу" компанийн хамт олон хийж гүйцэтгэжээ. Аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийсэн уг ажлыг өнөөдөр Улаангом сумаас томилогдсон холбогдох албаны хүмүүс хүлээн авчээ.

Тус зам нь эвдэрч хагараад дэржигнүүр ихээр үүсгэсэн байсныг ийнхүү засч сайжруулаад байна.

Холбоотой мэдээ