Ардын авьяастны анхдугаар их наадам болно

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2019-11-15 21:42:27

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Соёлын биет бус өвийг сэргээх, шинэ авьяастнуудыг нээн илрүүлэх, алдаршуулах, биет бус өв тээгчдийг хөхүүлэн дэмжих, өвлөн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх, сурталчлах зорилготой “Ардын авьяастны анхдугаар их наадам” энэ сарын 23-ны өдөр Алтай хотноо болно.


Анх удаа зохиож буй уг наадам Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, улсын начин, самбо, жудо бөхийн олон улсын мастер С.Эрхэмбаярын нэрэмжит болон зохиогдохоороо онцлогтой ажээ. Тус наадамд Говь-Алтай аймгийн харьяат оршин суугаа ардын авьяастнууд, насанд хүрэгчид оролцох бөгөөд соёл урлагийн байгууллагад ажилладаг уран бүтээлчид хамаарахгүй юм. 

Наадам уртын дуу, ардын дуу, хөөмий исгэрээ, монгол ардын бүжиг, ардын хөгжим гэсэн төрлөөр болох аж. Нийт 6.000.000 төгрөгийн шагналын сантай уг наадмыг Говь-Алтай аймгийн ЗДТГ, БСУГ, Ардын дуу бүжгийн “Алтай” чуулга, Уртын дуучдын холбоо гэх мэт төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран зохион байгуулах юм. 


Холбоотой мэдээ