Гадны аймгийн 42.6 мянган мал оторлож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-11-19 11:11:35

Дорноговь /МОНЦАМЭ/. Дундговь, Говьсүмбэр аймгаас Даланжаргалан, Айраг, Сайхандулаан суманд нийт 38 өрхийн 42.6 мянган толгой мал отроор иржээ.

Өнгөрсөн зун хур бороо багатай зуншлага тааруу байсан тул бэлчээр хомсдсоноор Говьсүмбэр, Дундговь аймгийн малчид отороор өвөлжиж байгаа аж.

Сум дундын отрын бүс нутаг болох 11200 га нөөц талбайд цаг хүндэрсэн үед отор нүүдлийн зохион байгуулалт хийх бөгөөд энэ талаар сумдын Засаг дарга нарт харилцан тохиролцож гэрээг яаралтай байгуулах талаар аймгаас чиглэл өгчээ.

Холбоотой мэдээ