Ахлах ангийн сурагчид нөхөн үржихүйн өсвөрийн сургагч багш болов

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2019-11-19 11:23:26

Дорноговь/МОНЦАМЭ/. Замын-Үүд сумын ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 50 сурагч нөхөн үржихүйн өсвөрийн сургагч багш бэлтгэх сургалтад хамрагдлаа.

Тэд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр эерэг хандлага зан үйлд суралцсанаас гадна үе тэнгийнхэндээ нөлөөлөх, БЗДХ болон ХДХВ/ДОХ-ын талаар бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, тэдгээртэй холбоотой эрхийн талаарх зөв мэдлэг, эерэг хандлагыг төлөвшүүлж цаашид үе тэнгийн найз нөхдөө бодит мэдлэг, мэдээллээр хангах үүрэг хүлээж байгаа юм .

Дээрх сургалтыг "Эрүүл-Ирээдүй-Дорноговь" дэд хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх ажлын хүрээнд сумын ЗДТГ-аас “Хүүхэд өсвөр үеийг ивээх төв”-тэй хамтран зохион байгуулжээ.

Сургалтыг Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн хөтөлбөрийн менежер, Бэлгийн цогц боловсролын Үндэсний экспертийн сургагч багш, сэтгэл судлалын докторант Ш.Галбадрах  удирдан явуулав.

Холбоотой мэдээ