НҮБ АНУ-ын шийдвэрт харамсаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-11-20 14:20:34

ВАШИНГТОН. /РИА Новости/. Израилын суурин барих асуудлаарх НҮБ-ын байр суурь өөрчлөгдөөгүй хэмээн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррик мэдэгджээ. Түүнчлэн Иордан голын Баруун эрэгт суурин барихыг хүлээн зөвшөөрсөн тухай АНУ-ын шийдвэрт харамсаж буйгаа НҮБ илэрхийлжээ.


Иордан голын Баруун эрэг болон Зүүн Иерусалимд суурин барих Израилын төлөвлөгөө нь олон улсын хууль эрх зүйг зөрчсөн гэж мэдэгдсэн өмнөх Ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргааны мэдэгдлээс АНУ татгалзаж байна гэж тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео өмнө нь мэдэгдсэн юм.


НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн 2334 тоот тогтоолд зааснаар, 1967 оны Зургаан өдрийн дайны явцад Израилын эзэлж авсан Иордан голын Баруун эрэг болон Зүүн Иерусалимд суурин барихыг олон улсын эрх зүйгээр хууль бус гэж тооцдог бөгөөд Израил, Палестины зөрчлийг тайван замаар шийдэхэд учирч буй гол саад тотгоруудын нэг гэж үздэг байна. 

Холбоотой мэдээ