Төсөвт байгууллагууд өвлийн бэлтгэлээ хангав

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2019-11-20 15:31:20

Дорноговь /МОНЦАМЭ/. Сайханулаан сумын төсөвт байгууллагууд болох ЗДТГ 15 тонн, ерөнхий боловсролын сургууль 40 тонн, Эрүүл эндийн төв 50 тонн,  соёлын төв 15 тонн нүүрс татан авснаар төсөвт байгууллагууд өвлийн бэлтгэлээ хангажээ.

Харин сумын ЗДТГ өвлийн бэлтгэл хангаж өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх зорилгоор “Эгэл жинчин” ХХК-тай гэрээ байгуулан 1120 боодол өвс энэ оны 10 дугаар сарын 23-нд худалдан авчээ.

Тус сум нийт 1200 гаруй хүн амтай, 160 гаруй мянган толгой малтай. Арваннэгдүгээр сарын 20-ны байдлаар цас орж өвөлжилт хүндрээгүй ч өөр аймгийн нутагт 13 малчин өрх отроор өвөлжиж буй.

Холбоотой мэдээ