Иргэд хог хаягдлаа ангилж хаядаг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-11-20 18:01:48

Увс /МОНЦАМЭ/. Хог хаягдлыг дахин боловсруулахын тулд иргэдийг анхнаас нь хогоо ангилан ялгаж хаядаг хэвшилд сургахыг зорьж байна.

Энэ хүрээнд УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын санаачлан хэрэгжүүлж буй "Увс аймагт агаар, орчны бохирдлыг бууруулахад дэмжлэг үзүүлэх” ажлын хүрээнд орон сууцнуудын гадна орчинд ангилан ялгах зориулалт бүхий хогийн савнуудыг байршуулаад байна.

Ингэснээр орчны бохирдол буурч, хогоо дахин боловсруулан хоёрдогч түүхий эд болгох боломжтой юм. Иргэд ундаа, ус, пивоны лааз зэрэг дахин боловсруулах хог хаягдлыг тусгай саванд ангилан хийдэг болоод байна.     

                                             

Холбоотой мэдээ