ОХУ-ын Буриад, Хөвсгөлийн Онцгой албаныхан хамтарна

МОНГОЛЫН МЭДЭЭ
batsaikhan@montsame.mn
2016-04-18 12:21:22

Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газар, ОХУ-ын Онц байдлын яамны Бүгд Найрамдах Буриад Улс дахь Ерөнхий газар хоорондын гэрээ, төлөвлөгөөний биелэлтийг дүгнэх ажлын уулзалт  Хөвсгөл аймгийн Мөрөн суманд боллоо.

Төлөөлөгчид 2015 онд байгуулсан хамтын ажиллагааны төлөвлөгөөний биелэлт, үр дүнг хэлэлцэн дүгнэж, 2016 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөг баталлаа. Уулзалтад Онцгой байдлын ерөнхий газрын  ГШУГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр тэргүүтэй төлөөлөгчид, ОХУ-ын Онц байдлын яамны Бүгд Найрамдах Буриад Улсын Ерөнхий газрыг төлөөлж  ОХУ-ын ОБЯ-ны БНБУ дахь Ерөнхий газрын орлогч дарга, иргэний хамгаалалтын газрын дарга дотоод албаны хурандаа Е.Н.Шангин тэргүүтэй төлөөлөгчид оролцсон байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ