АНУ-ын хамгийн өндөр настай эмэгтэй нас нөгчжээ

Дэлхийд | Сонин хачин
Jargal.d@montsame.mn
2019-11-29 11:29:52

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын хамгийн өндөр настай эмэгтэй 114 насандаа таалал төгссөн тухай CNN телевиз мэдээлжээ.


Алелия Мерфи хэмээх өндөр настан өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт нас барсан байна. “Gerontology Research Group” албаны мэргэжилтнүүдийн мэдээлснээр, тэрбээр 114 нас, 140 хоногтой байжээ. Түүнийг ирэх долоо хоногт Нью-Йорк хотод оршуулах аж.


Мерфи 1905 оны долдугаар сард Хойд Каролина муж улсад төрсөн байна. 1926 оноос хойш Нью-Йорк хотод оршин суусан тэрбээр бараг бүхий л амьдралынхаа турш оёдолчноор ажиллажээ.


“Gerontology Research Group” албаны мэдээлснээр, одоо Америкийн хамгийн өндөр настай эмэгтэйгээр Хестер Форд тооцогдож байна. Тэрбээр 1905 оны наймдугаар сард төржээ. Харин манай гарагийн хамгийн өндөр настай хүн бол Японы иргэн Канэ Танакэ хэмээх эмэгтэй юм. Тэрбээр одоо 116 настай байна.


Холбоотой мэдээ