Дархан, Сэлэнгийн замд суусан машинуудыг цаснаас гаргажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-04-18 12:33:12

Онцгой байдлын ерөнхий газраас дараах мэдээг ирүүллээ. Энэ  сарын 14-15-ны өдөр орсон их цаснаар Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн “Тахилтын даваа”, Баян багийн “Хустайн даваа”-нд цасан шуурганы улмаас олон автомашин цасанд сууж саатсан байна.

Мэдээллийн мөрөөр  ОБЕГ-ын ГШУГ-ын даргаар ахлуулсан нэг автомашин, ОБЕГ-ын харъяа Аврах тусгай ангийн 25 албан хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 22 албан хаагч, тус аймгийн Мандал болон Баянгол сумын Цагдаагийн газрын алба хаагч, “АЗЗА” ТӨХК, “Бороо Гоулд” ХХК-ийнхан, “Пажеро клуб”-ын 12 нийт 111 хүн, 23 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 1077 иргэн, 348 автомашин суусныг шуурхай ажиллан цаснаас гаргажээ. Мөн Төв аймгийн Борнуур сумын Нарт багийн 124-ийн давааны орчим 10 гаруй автомашин цасанд сууж саатсаныг  дуудлагаар очиж, цасыг цэвэрлэж, хүний амь аварсан байна. Дарханаас Улаанбаатар руу гарсан олон машиныг замаас нь буцааж, саатахаас сэрэмжлүүлжээ.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ