Хятадад 460 мянган доллароос давсан хэмжээний хахууль авбал цаазаар авахуулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМБЭЭЖИН. /Xinhua/. Хятадын Ардын дээд шүүх, Ардын прокурорын газраас авлигын хэрэгт цаазын ял хэрэглэх журмыг тогтоож, хууль бус замаар буюу хээл хахууль авах байдлаар 460 мянгаас дээш хэмжээний доллар завшсан тохиолдолд ялын дээд хэмжээ оноох шийдвэр гаргажээ.
Өнөөдөр нийтэлсэн баримт бичгээс үзвэл, 3 сая юаниас дээш хэмжээний /460 мянган доллар/ мөнгийг хээл хахуулийн хэлбэрээр эсвэл хууль бус замаар олж авсан нь тогтоогдсон тохиолдолд гэмт этгээдэд цаазаар авах ял оноох аж.
Хятадын удирдагч Ши Зинпин 2012 онд төрийн эрхэнд гарсныхаа дараа авлигатай тэмцэх томоохон кампанит ажлыг өрнүүлсэн билээ. Өнгөрсөн хугацаанд намын сахилга батыг зөрчсөн болон авлигын хэргээр олон мянган албан тушаалтан шийтгүүлжээ.
Статистикийн мэдээллээс үзвэл, зөвхөн энэ оны нэгдүгээр сард гэхэд 5459 хүн шийтгэл хүлээсэн байна. Өнгөрсөн онд намын сахилга бат зөрчсөн гэх үндэслэлээр 50 мянга орчим албан тушаалтан шийтгүүлсэн тухай Хятадын Коммунист намын Төв хорооны Сахилга батыг хянан шалгах хороо мэдээлжээ.
Д.Жаргал