“Хишиг өдөр” зохион байгуулахаар төлөвлөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-19 08:18:58

Хэнтий аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй/ХАБЭА/-н ажилтнуудыг чадавхжуулах сургалт зохион байгуулах, ХАБЭА-н ажилтнуудын дунд “Хишиг өдөр”-ийг хийх, аж ахуйн нэгж байгууллагуудын Нээлттэй хаалганы өдөрлөг, ХАБЭА-н хууль тогтоомжийг сурталчлах зэрэг ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Жил бүрийн 4-р сарыг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян” болгон улсын хэмжээнд кампанит ажил өрнүүлж, олон хэлбэрийн арга хэмжээг зохион байгуулдаг бөгөөд энэ аяны хүрээнд дээрх ажлуудыг төлөвлөжээ.

Энэ жилийн “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2016” арга хэмжээг “Ажлын байрны хөдөлмөрийн эрүүл мэндийг сайжруулах нь” уриан дор, аяны нээлтийн үйл ажиллагааг Хэнтий аймгийн ЗДТГ, Хөдөлмөрийн хэлтэс, МХГ, АОЭХ, МҮЭХ, МСҮТ, Нийгмийн даатгал зэрэг байгууллагуудтай хамтран зохион байгууллаа. Арга хэмжээг нээж, аймгийн ХАБЭА-н зөвлөлийн дарга, Аймгийн Засаг Даргын Орлогч Г.Ганхуяг үг хэлэн, МХГ-ын хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Г.Алимаа, Нийгмийн даатгалын улсын байцаагч Ж.Цэрэннадмид, Хөдөлмөрийн хэлтсийн ХАБЭА-н мэргэжилтэн Б.Нандинцэцэг, БЗӨБЦТССалбарын сургалтын инженер Б.Одбаяр нар Чингис хотод үйл ажиллагаа явуулж байгаа барилгын компаниудын ерөнхий инженер, ХАБЭА-н инженер, ажилтнуудад сургалт, мэдээлэл хүргэлээ.

Хэнтий аймаг О.Буянхишиг

 

 

Холбоотой мэдээ