Эквадорт амиа алдсан хүмүүсийн тоо 413-д хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-04-19 10:38:38

ТОКИО. /NHK/. Эквадорт хүчтэй газар хөдлөлт болсны улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 413 -д хүрчээ.

Аврагчид амьд үлдэгсдийг эрэн хайх, аврах ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаа бөгөөд олон хүн нурангин дор амьд байгаа гэж үзэж байна.

Эквадор улсын нутгийн хойд хэсэгт болсон 7,8 баллын хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон тооны байшин барилга нурж сүйджээ.

Тус улсын Аюулгүй байдлын сайд Цезарь Навас-ын ярьснаар "амиа алдагсдын тоо наад зах нь 413 болж, гэмтсэн хүний тоо 2000-аас давах магадлалтай байна".

Үүний зэрэгцээ аюулгүй байдлын арга хэмжээг чангатгахад хүрээд байна. Учир нь, газар хөдлөлтийн улмаас шоронгийн хана нурсны дараа 130 хоригдол оргожээ.

Мөн зэвсэглэсэн этгээдүүд ус, хувцас, тусламжийн бараа ачсан ачааны машинууд руу халдсан хэрэг гарсан байна. 

Х.Сарнай

 

 

Холбоотой мэдээ