Эрдэнэбулган суманд 21 ширхэг гэрэлт цамхагийг ашиглалтад өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-12-11 17:14:42

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн төвийн Эрдэнэбулган сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар аймгийн төвийн 7 багийн гэр хорооллын дунд 12 метрийн өндөртэй, 8 толгой гэрэлтүүлэгтэй, 21 ширхэг гэрэлт цамхагийг байршуулан, ашиглалтад орууллаа.

Гэрэлт цамхаг нь 200-300 метрийн орчны зайг бүрэн гэрэлтүүлж буй нь иргэдийн амьдрах таатай орчныг бүрдүүлж байгаа юм. Энэ ажлыг "Эсгэл", "Эс Жи М" гэсэн хоёр компани нийт 113,6 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэсэн байна. 

Өнөөдрийн байдлаар Эрдэнэбулган сумын хэмжээнд төв зам дагуу болон гэр хороолол дундуур байгаа 1500 гаруй гэрэлтүүлгийн  шон байдаг. Үүний 80 хувь нь асдаг ажээ. Ирэх жил Эрдэнэбулган сумаас 1-7 багийн нутагт байрших бүх гэрэлтүүлгүүдийг засаж бүрэн асаах, мөн хоёр өрхийн дунд нэг гэрэлтүүлэг байхаар тооцон ажлаа төлөвлөжээ. 

Холбоотой мэдээ