Төрийн шагналт түүхч Д.Өлзийбаатар "Лхүмбийн хэрэг" ном бичжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-12-12 11:16:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын төрийн шагналт түүхч, түүхийн ухааны доктор Дэмбэрэлийн Өлзийбаатар энэ онд гурван  ном хэвлүүлээд байна.

Түүний гурав дахь ном нь "Монголын XX зууны түүхэн цуврал"-аар бичсэн "Лхүмбийн хэрэг" хэмээх улстөрийн хэлмэгдүүлэлтийн тухай баримтат бүтээл юм. Тэрбээр "Бид ямар түүх туулж ирснийг өвгөд дээдсийн минь асгаруулсан цус гэрчилнэ" хэмээн номынхоо оршилд онцолжээ.

Холбоотой мэдээ