Турк, ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авах хууль баталлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
yesukheitumur@montsame.gov.mn
2019-12-12 11:42:08
Yesukheitumur Tumurbaatar

ВАШИНГТОН. /Sputnik/. ОХУ болон Туркийн эсрэг хориг арга хэмжээ авах заалт багтсан АНУ-ын Үндэсний батлан хамгаалахын эрхийн тухай хуулийг тус улсын Төлөөлөгчдийн танхим баталлаа.


Уг хуулийн төслийг батлах санал хураалт лхагва гарагт Төлөөлөгчдийн танхимд болж, 377-48 саналаар дэмжигдсэн бөгөөд энэ сарын 20-нд Пентагоны жилийн эцсийн гүйлгээ хаагдахаас өмнө Сенатын танхим руу шилжүүлсэн байна.


Лхагва гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп уг хуулийг яаралтай батлахыг Конгрессоос шаарджээ. Тэрбээр ийнхүү шаардсан нь уг хуульд яаралтай гарын үсэг зурж батлах хүсэлтэй байна.


Үүний зэрэгцээ Сенатын танхимын Гадаад хэргийн байнгын хороо АНУ-ын Үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлж, Лалын улс бүлэглэлийн сэргэлтээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг баталжээ. Энэхүү хуульд ОХУ-ын “С-400” системийг худалдан авах шийдвэртэй нь холбогдуулан Туркт хориг арга хэмжээ авах заалт багтжээ.


Энэхүү хуулийн төсөл нь ОХУ-ын хийн хоолой болон тус улстай батлан хамгаалахын салбарт хамтын ажиллагаа өрнүүлэхийг хориглож байгаагийн зэрэгцээ Турк “С-400” системийг худалдан авсныг буруушааж, “F-35” сөнөөгч онгоцны хөтөлбөрөөс хасах агуулгатай юм.

Холбоотой мэдээ