“Элсэн толгой” орчмын газарт 1200 машин хог цэвэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-12-12 12:20:19

Ховд /МОНЦАМЭ/. “Агаар орчны бохирдлыг бууруулах” дэд хөтөлбөрийн хүрээнд зориулалтын бус газар асгасан хур хог цэвэрлэх ажлыг үе шаттай зохион байгуулж байна.

Энэ оны 10, 11 дүгээр сард Жаргалант сумын төвлөрсөн хогийн цэгийн 7 га газрын хур хогийг цэвэрлэсэн. Тэгвэл энэ удаа “Элсэн толгой” гэх газарт 24 мянган м.куб талбайгаас 1200 машин хог цэвэрлэсэн аж.

Тус ажлыг орон нутгийн төсвийн 75 сая орчим төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Зөөлөн тэмүүлэл” ХХК хариуцан гүйцэтгэжээ. Улмаар аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсгийнхэн хяналт тавьжээ.  

Холбоотой мэдээ