Өвөрхангай аймгийн 2020 оны нийт төсөв 97.9 тэрбум байна

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2019-12-12 17:53:35

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын ээлжит 12 дугаар хуралдаанаар "Аймгийн 2019 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, 2020 оны төсвийн төсөл"-ийг хэлэлцэн баталсан. 2020 онд орон нутгийн төсөв болон тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжүүлэх төсвийн нийт дүн 97.9 тэрбум төгрөг байна.

Үүнээс аймгийн 2020 оны төсөвт төвлөрүүлэх орлогыг 10.430.538.1 мянган төгрөгөөр, зарцуулах зарлагын хэмжээг 11.852.382.0 мянган төгрөгөөр баталлаа. Улсын төсвөөс аймгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг 17 тэрбум, 235 сая төгрөг бол аймгийн төсвөөс сумын төсөвт олгох санхүүжилт 16 тэрбум, 193 сая төгрөг, сумын төсвөөс аймгийн төсөвт төвлөрүүлэх орлого 10 тэрбум 430 сая төгрөг байна.

Холбоотой мэдээ