Нярай хүүхэд томуугаар өвчлөх нь элбэг байна

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2019-12-16 17:36:20

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг 25 ортой. Гэвч өнөөдрийн байдлаар тус тасагт 37 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Томуу, томуу төст өвчний дэгдэлт ийнхүү ихсэх хандлагатай байгаа бөгөөд нярай хүүхдүүд өвчлөх нь элбэг байна.

Улирлын шинжтэй томуугийн дэгдэлт их байгаа бөгөөд эцэг эхчүүд урьдчилан сэргийлэх арга хэмжээг маш хангалтгүй авч байгаа нь ийнхүү өвчний дэгдэлт ихсэх нэг шалтгаан болж байна. Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд вирусын гол тээгчид байдаг. Ямар ч дархлаагүй хүүхдүүд амархан өвчилж, улмаар гэртээ байгаа нярай хүүхдүүдэд өвчнөө халдаах тохиолдол элбэг байна. Хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн ихэнх нь нярай байгаагаас гадна тэдний 80 гаруй хувь нь томуугаар өвчилсөн гэх мэдээллийг АНЭ-ийн хүүхдийн тасгийн их эмч Ц.Санчир хэллээ. 

Холбоотой мэдээ