Монгол Улс тусгай хамгаалалттай газар нутгийн нээлттэй стандартыг баталлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
sarnai@montsame.mn
2016-04-19 15:03:50

КАНБЕРРА. /TOS/. Удаан хугацаанд хэлэлцсэний эцэст Монголын Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар тус улсын нутаг дэвсгэрийн 30-аас дээш хувийг эзэлдэг тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлэхийн тулд нээлттэй стандартыг баталлаа.

Монгол Улс бол газар нутгийн хамгаалалтын менежментдээ нээлттэй стандартыг сүүлийн үед нэвтрүүлж буй орнуудын нэг юм.

Мадагаскарын Үндэсний Хүрээлэн удирдлагын нөөц төлөвлөгөөндөө Миради гэдэг төслийг нэвтрүүлсэн бөгөөд Баруун хойд нутгийн Хамгаалалт, Үнэлгээ, Хяналт- дүн шинжилгээний хэлтсийн сургагч багш нарыг бэлтгэж байна. 

Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагад нээлттэй стандартыг нэвтрүүлэх нь логик  уялдаа холбоотой, байгаль хамгаалах олон төслийг хэрэгжүүлэх явцад үр дүнтэй гэдэг нь тогтоогдсон бөгөөд хялбархнаар өргөжүүлэх боломжтой зэрэг хэд хэдэн давуу талтай гэж Монголын ЗГ үзэж байна

Улс орны болон агентлагийн хүрээнд ажилтнуудын хоорондын харилцааг хөнгөвчлөх зорилгоор стандартад нийцсэн нэр томъёог хэрэглэж эхэлсэн бөгөөд энэ аргачлалыг дэлхий даяар олон агентлаг болон холбоод сайшааж байна.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ