Нэмэлт вакцинжуулалт ирэх сарын 10-наас эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2016-04-19 15:28:43

Улаанбурхан өвчний эсрэг үйлчилгээтэй вакцин энэ оны тавдугаар сарын 4, 5-ны өдөр манай улсад ирэхээр болжээ.

Иймд орон даяар ирэх сарын 10-ны өдрөөс эхлэн нэмэлт вакцинжуулалтыг эхлүүлнэ. Манай улсад улаанбурханы дэгдэлт өндөр байгаа энэ үед Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар 0-1 насны хүүхдүүдийг дуудлагын дагуу очиж үзэх тогтолцоотой болгожээ.

Манай улс НҮБ-ын “Хүүхдийн сан”-гаар дамжуулах Улаанбурхан, Гахайн хавдар, Улаанууд өвчнөөс сэргийлдэг “УГУ” нэртэй хавсарсан вакцин хэрэглэдэг. Энэ нь олон улсын шаардлага, стандартад нийцсэн чанартай вакцин юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ