Харвони эмийн II ээлжийн эмчилгээнд 2000 хүн хамрагдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2016-04-19 16:45:49

Элэгний С вирусын эмчилгээний Софосбувир /Ледипасвир буюу “Харвони” эмийн II ээлжийн эмчилгээнд зориулан энэ сарын 20-ноос эхлэн 2000 хүнд уг эмийг борлуулж эхлэнэ хэмээн эм импортлогч "Омбол" фармаас мэдээллээ.

Элэгний С вирусын эмчилгээг ЭМД-д хамруулах тухайд "Өвчтөн нийгмийн төлөөллийн зөвлөл"-ийн хүсэлтийн дагуу ЭМСЯ “Харвони” эмийг зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад оруулсан. Харин ЭМД -д хамруулах эмийн санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэх талаар судалгаа хийж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Сангийн яамнаас гаргасан.

Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Оном Сангийн ТУЗ-ийн дарга Д.Наранбаатар, Өвчтөн нийгмийн төлөөллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Д.Энхтүвшин нар орсон байна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ