“Түүхэн замнал” гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр нээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ariunbold@montsame.gov.mn
2019-12-23 09:17:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, БНХАУ-ын СИНЬХУА агентлагийн “Түүхэн замнал” гэрэл зургийн хамтарсан үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр (2019.12.23) 15.00 цагт Монголын уран зургийн галерейд болно.


Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй цуврал 70 ажлын хаалтад зориулсан энэхүү үзэсгэлэнд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны түүх, өнөөгийн хөгжлийг харуулсан  МОНЦАМЭ агентлаг 70, БНХАУ-ын СИНЬХУА агентлаг 70 гэрэл зураг буюу нийт 140 гэрэл зургийг олны хүртээл болгох юм. 


Ташрамд дурдахад, МОНЦАМЭ болон СИНЬХУА мэдээллийн агентлаг анх 1958 онд мэдээ солилцох тухай хэлэлцээр байгуулж байсан түүхтэй. Үүнээс хойш 60 гаруй жилийн хугацаанд найрсаг хамтын ажиллагаа тасралтгүй хөгжиж ирсэн бөгөөд 2018 онд Хамтын ажиллагааны хэлэлцээрийг шинэчлэн байгуулсан. Уг хэлэлцээрээр мэдээ мэдээлэл, гэрэл зургуудыг харилцан солилцох, хоёр улсын чухал тэмдэглэлт баяр ёслол, томоохон үйл явдлын үеэр хамтарсан гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулахаар тогтсон юм.


"Түүхэн замнал" гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын 31-нийг дуустал Монголын уран зургийн галерейд гарна.


Холбоотой мэдээ