Америкийн цэргүүдийг Сириэс гаргахад нь туслахад бэлэн гэжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ДАМАСК. /РИА Новости/. Сирийн эрх баригчид хүсэлт тавьбал тус улсад хууль бусаар
байрлаж буй Америкийн цэргүүдийг гаргахад нь Иран туслахад бэлэн хэмээн Ираны
дээд удирдагчийн зөвлөх Али Акбар
Велаяти мэдэгджээ.
“АНУ Сирийн газрын тосыг хулгайлж
байгаа бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Сирийн ард түмний хүсэл зоригоос
гадуур үүнийг хийж байна. Сирийн хэд хэдэн бүс нутагт Америкчууд хууль
бусаар хяналт тавихаа ойрын хугацаанд зогсоож, Сиричүүд хяналт тавьж буй байдалд
цэг тавина гэж найдаж байна. Эрх баригчид хүсэлт тавьбал Сириэс Америкийн
цэргүүдийг гаргахад нь бид тусламж үзүүлэхэд бэлэн” хэмээн тэрбээр цохон
тэмдэглэжээ.
Сирийн газрын тосны ордуудаас АНУ Туркт газрын тос худалдаалж байна хэмээн
Сирийн Ерөнхийлөгч Башар Асад өмнө нь мэдэгдсэн юм. Сирийн эрх баригчдын
зөвшөөрөлгүйгээр АНУ болон түүний холбоотнууд 2014 оноос хойш Сирид цэргийн
ажиллагаа явуулж байгаа юм.