CNN: 2019 онд дэлхий дахинд тохиолдсон онцлох сайн сайхан үйл явдлууд
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /CNN/. Улиран одож буй 2019 онд дэлхий дахинд сайн, муу олон
үйл явдал болж өнгөрлөө. Тэдгээрийн дундаас энэ онд тохиолдсон сайн сайхан үйл
явдлуудыг телевизийн “CNN” суваг онцолжээ.
Дэлхий дахинд
- Энэтхэгийн Тэнгисийн
цэргийн хүчний нисгэгчээр анх удаа эмэгтэй хүн ажиллахаар болов.
- Дэлхийн өнцөг
булан бүр дэх хүмүүс ховор бүлгийн цустай хоёр настай охинд туслахын тулд
нэгдэв.
- Австрийн Канцлераар
анх удаа эмэгтэй хүнийг томилов.
- Европын Комиссын
тэргүүнээр анх удаа эмэгтэй хүнийг сонгов.
- Финландын парламентын
томоохон таван намыг эмэгтэйчүүд удирдаж эхлэв.
- Түүхэнд анх удаа гоо бүсгүй шалгаруулах томоохон тэмцээнүүдийн ялагчаар дан өнгөт арьст бүсгүйчүүд тодров.
- Македон улс нэрээ
өөрчилж, Гректэй олон арван жилийн турш маргаантай байсан асуудал дуусгавар
болов.
- Дональд Трамп АНУ-ын
Еpөнхийлөгчийн албыг хаших хугацаандаа БНАСАУ-ын хилийг давсан анхны
Еpөнхийлөгч болов.
- Ромын пап Францис Арабын хойгт айлчилсан анхны пап лам болов.
АНУ-д
- 116 дахь Конгресст
Лалын шашинтай, өнгөт арьстай зэрэг янз бүрийн хүмүүс сонгогдсоноор АНУ-ын
түүхэнд тэмдэглэгдэн үлдэв.
- Чикаго хотын
захирагчаар анх удаа Африк гаралтай Америк эмэгтэйг сонгов.
- Амьтантай харгис
хэрцгийгээр харьцахыг хүнд гэмт хэрэг хэмээн албан ёсоор үзэж эхлэв.
- Калифорни эрүүл
мэндийн даатгалд хамрагдахыг бичиг баримтгүй зарим цагаачид санал болгосон
анхны муж улс болов.
- Алабама муж улсын
нийслэл Монтгомери хот 200 жилийн хугацаанд анх удаа өнгөт арьст захирагчтай
болов.
- Хамгийн олон
хүний ялыг хөнгөрүүлэв.
- Цагаан ордон “Лалын
улс” бүлэглэлийн толгойлогчийг устгах ажиллагаанд оролцсон нохойг сайшаав.
- “Little Shell” омог АНУ-д хүлээн зөвшөөрөгдсөн уугуул иргэдийн шинэ омог болов.
Хүний эрхийн салбарт
- Индонезод насанд
хүрээгүй хүүхдүүдийн гэрлэлтийг зогсоох зорилгоор охидын гэрлэх насны доод
хязгаарыг нэмэгдүүлэв.
- Саудын Арабын
эмэгтэйчүүд бие даан аялах боломжтой болов.
- Ази тивээс ижил
хүйстэн хосуудын гэрлэлтийг Тайваньд анх удаа хүлээн зөвшөөрөв.
- Ботсвана ижил
хүйстнүүдийн харилцааг эрүүгийн гэмт хэрэг хэмээн үзэхээ болив.
- Умард Ирландад
ижил хүйстэн хосуудын гэрлэлтийг хуульчлав.
- Эквадор хөрш
зэргэлдээ орнуудын нэгэн адил ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуульчлав.
- Иран эмэгтэйчүүдийг хөл бөмбөгийн тэмцээн үзэхийг 40 жилийн дараа албан ёсоор хүлээн зөвшөөрөв.
Байгаль орчны салбарт
- Игуана гүрвэлийг
184 жилийн дараа Галапагос арал дээр дахин нутагшуулав.
- Нэг удаагийн
хуванцар бүтээгдэхүүний хэрэглээг хориглосон орнуудын тоо нэмэгдэв.
- Мөхлийн ирмэгт
хүрсэн нуман толгойт халимын тоо толгой нэмэгдэв.
- 100 гаруй жилийн
турш устаж үгүй болсонд тооцож байсан яст мэлхий олдов.
- 20 жилийн
өмнөхтэй харьцуулахад дэлхийн ногоон байгууламж нэмэгдсэн гэж “NASA” мэдээлэв.
- Ховор төрөл
зүйлийн хар ирвэсийг 100 орчим жилийн дараа камерын дуранд буулгав.
- Зэрлэг байгальд буй
хялман хулсны баавгайн зургийг анх удаа авав.
- Эрдэмтэд амьтан,
ургамлын 71 төрөл зүйлийг шинээр нээв.
- Дэлхий дээр хоёрхон үлдсэн умардын эм цагаан хирсийн өндгөн эсийг эрдэмтэд гарган авав.
- Канадад халим, далайн гахайг барьж олзлохыг хориглов.
Эрүүл мэнд, шинжлэх ухааны салбарт
- Эрдэмтэд Алцгеймерийн
шинж тэмдэг илрэхээс 16 жилийн өмнө уг өвчин тусах эрсдлийг тогтоох аргыг нээв.
- Дэлхийн эрүүл
мэндийн байгууллага трансжендер хүмүүсийг сэтгэцийн эмгэгтэй хэмээн үзэхээ
болив.
- Алжир, Аргентин
хумхаа өвчнөөс ангижрав.
- ХДХВ-ний халдвар
авсан хоёр хүн эдгэрсэн байж болзошгүй шинж тэмдэг үзүүлэв.
- Хоёр савтай
эмэгтэй ихэр хүүхдээ сар орчмын зайтай төрүүлэв.
- Дэлхийд анх удаа ХДХВ-ний халдвартай эмэгтэй бөөрний донор
болов.
- Эртний хүмүүсийн
шинэ олдворыг Филиппинээс илрүүлэв.
- Математикийн ухааны хамгийн үнэ цэнтэй шагналыг эмэгтэй хүн анх удаа хүртэв.
Сансар огторгуйн салбарт
- Сарны ар талын
зургийг авав.
- Өмнөд туйлын
озоны давхаргын цоорхой хамгийн бага хэмжээтэйгээр бүртгэгдэв.
- “NASA”-гийн дан эмэгтэй гишүүдийн бүрэлдэхүүн бүхий
баг задгай сансарт аялав.
- Хар нүхний
зургийг анх удаа дуран авайд буулгав.
- Нарны системийн гаднах “K2-18b” гарагаас усны ул мөр олдов.
Спортын салбарт
- Канадын “Toronto Raptors”
баг “NBA”-гийн аваргаар анх удаа шалгарав.
- Америкийн “Washington
Nationals” баг “World Series” тэмцээнд анх удаа түрүүлэв.
- Ли На Олон улсын
теннисийн Алдрын танхимд нэрээ мөнхөлсөн анхны Ази тамирчин болов.
- ЛеБрон Жеймс “NBA”-гийн тоглолтуудад авсан оноогоороо Майкл
Жорданыг гүйцэж түрүүлэв.
- Симона Байлс “ДАШТ”-ээс
хамгийн олон медаль хүртсэн гимнастикийн тамирчин болов.
- Элиуд Кипчоге марафон гүйлтийн замыг 2 цагийн дотор туулсан анхны тамирчин болов.
Энтертайнментийн салбарт
- Арета Франклин
Пулитцерийн шагналыг хүртсэн анхны эмэгтэй болов.
- “Sesame Street” дүрвэгч хүүхдүүдэд туслахын тулд шинэ шоу эхлүүлнэ гэдгээ мэдэгдэв.
- Мисси Эллиот Дуу
зохиогчдын Алдрын танхимд нэрээ мөнхөлсөн анхны эмэгтэй хип-хоп уран бүтээлч
болов.
- “This Is America” дуу “Gremmy” наадмаас “Шилдэг дуу”, “Шилдэг рекорд” шагнал хүртсэн
анхны рэп дуу болов.
- Их Британийн
хатан хаан Элизавета II “Instagram” хуудсандаа анхны
зургаа нийтлэв.
- "BTS” НҮБ-ын индэр дээрээс үг хэлсэн анхны “K-Pop” хамтлаг болов.
- Их Британийн Сассексийн гүн, гүнгийн ахайтан нар анхны хүүхдээ
өлгийдөн авав.