Хүүхдээ сахиж буй эцэг, эхчүүд ХӨСҮТ-ийн орчныг цэвэрлэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2016-04-20 13:34:09

Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-ийн эмнэлэгт хүүхдээ сахиж байгаа эцэг эхчүүд хамтран эмнэлгийн орчин тойрны хогийг цэвэрлэжээ.

Улаанбурхан өвчнөөр шаналж байгаа бяцхан үрсийн нийслэлийн болон орон нутгаас ирсэн эцэг эхчүүд эмнэлгээс тусгайлан гаргасан нэг өрөөнд байрлаж байгаа бөгөөд автомашинтай зарим нь машиндаа хонох ч тохиолдол гарч байна. Улаанбурханы эсрэг сайн үйлсийн аяныг төрийн бус байгууллагууд болон хувь хүмүүс өрнүүлээд байгаа юм.

Өнөөдөр “Монгол хүний төлөө хамтдаа” нийгэмд үйлчилдэг ТББ-ын гишүүд эцэг, эхчүүдэд зориулан 250 ширхэг бууз, 40 литр сүүтэй цай чанаж очжээ. Цайны сүүг Баянчандмань сумын нэгэн эмэгтэй илгээсэн хэмээн ТББ-ынхан хэллээ.

Холбоотой мэдээ