Өвөрхангай аймаг малынхаа тоогоор улсад гуравт жагслаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-01-02 11:04:01

Өвөрхангай /МОНЦАМЭ/. 2019 оны жилийн эцсийн мал тооллогоор Өвөрхангай аймаг 5 сая 625 мянган толгой мал тоолуулж, 21 аймгаас гутгаар байрт жагслаа. Малын тоо толгой өмнөх оноос 3 хувь буюу 163.7 мянган толгойгоор өссөн дүнтэй байна.

Ямаан сүрэг 2.2 саяар тоологдож улсад 2-р байр, хонин сүрэг 2.5 саяар тоологдож улсад 3-р байр, адуун сүрэг 348 мянгаар тоологдож улсад 4-р байр, үхэр сүрэг 272 мянгаар тоологдож 5-р байрт тус тус жагсжээ.

Өвөрхангай аймгийн Богд сум 514.5 толгой мал тоолуулж, нийт малынхаа тоогоор улсад 5-д жагслаа. Өвөрхангай аймагт малынхаа тоогоор Богд, Баянгол, Уянга сум тэргүүлсэн бол 111 багаас Бат-Өлзий сумын Улаан-Амны 1 дүгээр баг 121 мянган толгой мал тоолуулж, тэргүүлээд байна.

Холбоотой мэдээ