Гурван мянга гаруй иргэн үзлэгийн дугаарыг утсаар захиалжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-01-03 16:17:47

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвөөс “Ээлтэй орчин-Шуурхай үйлчилгээ” төслийг боловсруулан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар батлуулан хэрэгжүүлж байна.

Хөтөлбөрийн хүрээнд цахим бүртгэлийн журамд өөрчлөлт оруулан амбулаторийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэгийн дугаарыг урьдчилан захиалах боломжтой болгосноор 2019 онд 3221 үйлчлүүлэгч утсаар захиалга өгөн үйлчилгээ авчээ. Хөтөч сувилагчийн орон тоог хоёроор нэмэгдүүлж, иж бүрэн булан байгуулсан бөгөөд 10586 иргэн хөтчөөс тусламж үйлчилгээ авсан байна.

БОЭТ-д 106 нэр төрлийн 430 ширхэг тоног төхөөрөмж шаардлагатай байгаагаас 2019 онд 14 нэр төрлийн 20 орчим тоног төхөөрөмжийг шинээр нийлүүлжээ.

Холбоотой мэдээ