Мөс цөмөрч автомашины хойд дугуй усанд автсан дуудлагаар ажиллажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-01-07 09:19:44

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Хонгорморьт”-ын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр болох “Орхон-Сэлэнгийн бэлчир”-ээр иргэд мөсөн дээгүүр мод ачсан автомашинтай зорчих явцад мөс цөмөрч автомашины хойд дугуй усанд автсан дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын бүрэлдэхүүн ажиллажээ.

Дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын бүрэлдэхүүн ажиллаж автомашиныг татаж гаргасан байна. Цаашид мөсөн дээгүүр тээвэр хийх явцад мөс цөмрөх эрсдэл өндөр байгааг онцгой байдлынхан анхааруулж байна. Тухайлбал мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй, харзтай, халиа гүйсэн, цөмрөх эрсдэлтэй байгаа гэнэ. Иймээс цаг хугацаа хожих, зам товчлох, мөсөн дээгүүр мал тууварлах, тээврийн болон ердийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг анхааруулж байна.


 

Холбоотой мэдээ