Онгоцны осолтой холбон буруутгасныг сэтгэл зүйн манипуляци гэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-10 13:42:07

ТЕХРАН. /Press TV/. Ираны Агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийн пуужин Украины Boeing 737 нисэх онгоц осолдох шалтгаан болсон хэмээн АНУ болон бусад орон Ираныг буруутгаж байгааг Иран эрс зэмлэн буруушаажээ. Энэ тухай Ираны Засгийн газрын төлөөлөгч Али Рабии мэдэгдсэн байна. 


"АНУ-ын Засгийн газрын хийж буй сэтгэл зүйн манипуляц хийгээд түүнийг нь ухамсартайгаар болон ухамсаргүйгээр дэмждэг хүмүүс ойр дотныхныгоо алдсан хүмүүст зөвхөн уй гашуу нэмж байгаа нь харамсалтай" хэмээн Али ярьжээ. 


Болсон явдлын талаарх өөрийн хувилбарыг хөхиүлэн дэмжихдээ АНУ зорилгоо дагаж байгааг тэрбээр цохон тэмдэглэжээ.


Украины нисэх онгоц пуужингийн цохилтод өртсөн байж болзошгүй гэх мэдээллийг Ираны иргэний агаарын тээврийн байгууллагын дарга Али Абедзаде мөн няцаасан байна.


Техран-Киев чиглэлд нислэг үйлдэх ёстой байсан Украины Boeing 737 нисэх онгоц Техраны нисэх онгоцны буудлаас хөөрснийхөө дараа осолдсон юм. Онгоцонд 167 зорчигч, хөлгийн багийн 9 гишүүн сууж явсан бөгөөд бүгд амь үрэгдсэн юм. 

Холбоотой мэдээ