Нэг ахмад настан дунджаар 3,5 сая төгрөгийн зээлтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-01-13 14:34:44

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймгийн хэмжээнд нийт 16,9 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээл байгаа бөгөөд зээлдэгч 4826 ахмад тус бүр дунджаар 3,5 сая төгрөгийн зээлтэй байна.

2019 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар Сүхбаатар аймагт тэтгэвэр авагч 7974 ахмад настан байна. Үүнээс 60,5 хувь буюу 4826 ахмад настан тэтгэврийн зээлтэй байна гэж Монгол банкны Сүхбаатар салбараас мэдээллээ. 

Холбоотой мэдээ